2011-07-06

HOW TO: INSTALL MySQL, MySQL-PYTHON, DJANGO FRAMEWORK ON MAC OS

Python-mysql-mac

Машинаа ажилдаа бэлдэх гэж нэлээд саадтай таарлаа гэж. Машины маань ҮЙЛДЛИЙН СИСТЕМ Mac OS 10.6.8 .Заавал LINUX виртуалдах уу эсвэл яаж ийж байгаад өөрөөр нь болгох уу гэж аль алинаар нь л үзлээ. Ингээд эцэст нь нэг юм болгов.

Mac OS өөр дээрээ PYTHON 2.6-тай байгаа, тийм болохоор PYTHON суулгах шаардлагагүй. MySQL, MySQL-Python-оо суулгачихвал Django-той нөхөрлөж чадна.

1. MySQL
Би янз бүрээр татаж суулгасан боловч зарим нь MySQL-Python-той зохицдоггүй бололтой. Тиймэрхүү мэдээлэл олж уншаад хуучин болж байсан-г нь суулгасан юм. ТАТАХ

2. MySQL-Python
Интернетээр маш их мэдээлэл байгаа тэр дундаас болдог нь бас нэлээд цөөхөн л юм шиг. Гэхдээ над дээр болохгүй ч байсан байж магадгүй. Ямарч байсан энэ хувилбар нь зүгээр байна лээ. ТАТАХ
Суулгах:  Terminal дээрээс уг файлын задалсан зам руу орно.
$ cd MySQL-Python.1.2.3/
$ sudo python setup.py clean
$ sudo python setup.py build
$ sudo python setup.py install
Уг үйлдэл биелэгдэхгүй байвад "C compiler" хэрэгтэй учир Xcode суулгачих. Тэгээд болноо нтр. 

3. Django
Django-г бол өөрийн веб дээрээс нь татаад авчих. ТАТАХ
Суулгах нь UNIX болохоор LINUX энэ тэртэй яг адилхан даа
$ cd django_project/
$ sudo python setup.py install

Болчлоо. Амжилт :) 

Posted via email from Ma notes

Categories: , , ,

0 сэтгэгдэл:

Post a Comment