2010-11-15

HOW TO: Install Android On An iPhone 2G

Миний бие анх Android суулгах гэж iPhone авч байсан санагдаж байна.Тэгээд iBoot энэ тэр тохируулж чадалгүй нэлээд удсан. Харин саяхан амжилттай суулгаж үзлээ. За тэгээд ерөнхий алхмуудыг нь жагсаая.
1. iDoid package-г татаж авна
2. Миний хувьд iPhone explorer-г ашигласан. WinSCP ашигладаг бол iPhone дээрээ SSH суулгачих.
     iDroid package доторх 
(ramdisk.img, userdata.img, cache.img, zImage,system.img, android.img.gz) зэрэг файлуудыг "private/var" хавтас дотор хуулж өгнө.
3. Linux төрлийн үйлдлийн систем хэрэг болсон бөгөөд миний хувьд Ubuntu-г сонгосон. (System (top bar) > Administration > Synaptic Package Manager)эндээс "libusb-1.0-0"-г суулгана.
4. "prebuilt" хавтас дотроос "openiboot.img3" файлыг "utils" хавтас руу хуулчих. Гэхдээ албагүй л дээ, дараа комманд бичихэд элдэв төрлийн зам зааж өгөх гэж :)
5. iPhone-оо DFU горимд оруулах. Утсаа унтраагаад usb cable-аа салгаж залгаад Home товчлуур дээрээ хэсэг хугацаанд дарах. Энэ үед утасны дэлгэц дээр iTunes-н зураг гарч ирнэ. болчихлоо
6. Terminal дээр дараах коммандыг бичиж өгнө.
  sudo ./loadibec openiboot.img3
дээрх коммандыг өгснөөр утасны дэлгэц дээр iPhone OS, Android OS-н сонголт гарч ирнэ. Утасныхаа дээд талын точлуурыг дарж солих боломжтой. Android-г сонгоод Home товчыг 2 секунд орчим дарахад утасны дэлгэц дээр нэлээд бичиг гарч уншина. Энэ үед та terminal дээрээс
  sudo ./oibc install
коммандыг бичиж өгснөөр суух үйлдэл гүйцэтгэгдэнэ.Эцэст нь
  sudo ./oibc reboot болчихлоо :)

2010-10-26

Dashcode - Mac OS

Mac OS дээр Xcode (Dreamweaver, Photoshop, MAMP, Safari, Firefox....) зэргээс өөр програм нээхгүй байсан чинь Dashcode гээд дажгүй Widget хөгжүүлэлтийн хэрэгсэл байна. Их амархан юм байна...
Нээж үзээд яахаа мэдэхгүй байж байгаад Yahoo цаг агаарын мэдээний линктэй холбосон чинь хөөрхөн widget үүсчихлээ.
Ойр зуурын хэрэгтэй зүйлээ өөрөө бэлдээ л байх юм байна. Widget ер нь их амар эд шүү.


Шинэ бүхний эхлэл "Hello world!"

Шинэ бүхний эхлэл "Hello world!"
Энэ үгээр хамгийн гол нь өөрийнхөө мэдлэгээ бусдад хуваалцах, бусдаас мэдлэг олж авах үүднээс бэлэгдлээ.